Үндсэн агуулга руу шилжих

2026 оны хөтөлбөр эхэллээ.

The Young Professionals' Group Mongolia Chapter YPG

  • 150+

    Оролцогчид.

  • 70+

    Менторууд.

  • 10 жил

    2015 оноос хойш.

“Залуу мэргэжилтнүүдийн холбоо” гэж юу вэ?

Энэхүү хөтөлбөрийг Залуу мэргэжилтнүүдийн холбооны Монгол дахь салбар (The Young Professionals’ Group – Mongolia Chapter)-аас санаачлан, нийгмийн бүхий л салбарын манлайлагч залууст зориулан хэрэгжүүлдэг уламжлалтай. Хөтөлбөрийн гол онцлог нь оролцогчдод бүтэн жилийн турш тасралтгүй суралцах, туршлага хуваалцах, салбар бүрийн тэргүүлэх мэргэжилтнүүдтэй холбогдон хөгжих үнэт боломжийг олгодог явдал юм.

Хөтөлбөрийн гурван оролцогч арга хэмжээн дээр инээмсэглэн зогсож байна

Хөтөлбөрийн тухай + Менторшип гэж юу вэ?

“Залуу мэргэжилтнүүдэд зориулсан хөтөлбөр” нь YPG Mongolia болон Дэлхийн Эдийн Засгийн Форумын “Young Global Leaders” болон “Global Shapers” нийгэмлэгүүдийн хамтран хэрэгжүүлдэг залуучуудад чиглэсэн сайн дурын хөтөлбөр юм. Уг хөтөлбөр нь анх 2016 оноос хэрэгжиж эхэлжээ. Хөтөлбөрөөр дамжуулан 30 хүртэлх насны залуучуудыг салбар бүрийн тэргүүлэгчидтэй холбон, туршлагаас нь суралцах нэг жилийн менторшип хөтөлбөр хэрэгжүүлдэг гэдгээрээ онцлогтой.

Харин менторшип гэдэг нь өндөр амжилт гаргасан, ажил, амьдралын туршлага, мэдлэг, чадвар арвин хувь хүмүүс өөр бусад туршлага багатай нэгэнд хандаж мэргэжлийн хувьд чиглүүлэгч, зөвлөгчийн үүргийг гүйцэтгэж байгаа үйл явц юм.

Менторуудын танилцуулгын үеэр микрофон барин үг хэлж буй ментор

Хөтөлбөрт оролцох шалтгаан:

Хөтөлбөр нь аливаа нэг салбараар хязгаарлагддаггүй тул өсөж дэвшиж, өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой хүн бүрд нээлттэй.

  1. Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид өөрийн сонгосон ментортой нэг жилийн турш ганцаарчилсан байдлаар хамтран ажиллана.
  2. Сар бүр зохион байгуулагдах уулзалт, лекц, сургалтад оролцоно.
  3. Салбар бүрийн мэргэжилтнүүдтэй танилцаж, туршлага солилцох нетворкинг арга хэмжээнд оролцох боломжтой.
Хөтөлбөрийн оролцогчид IC Tower-ийн үүдний танхимд хамтдаа зургаа авахуулж байна

2025-2026

Удирдлагын баг

YPG Mongolia Team

  • Anar Enkhtuya

    Anar Enkhtuya

    Program Director

  • Dash Gantulga

    Dash Gantulga

    Program Coordinator

  • Namuun Tsogt

    Namuun Tsogt

    Program Coordinator

  • Ganzorig Vanchig

    Ganzorig Vanchig

    Chairman of the Board

  • Batchimeg Batbold

    Batchimeg Batbold

    Chief Executive Officer

  • Bolortoli Munkhsaikhan

    Bolortoli Munkhsaikhan

    Program Coordinator

Тавигдах шаардлага:

  • → Улаанбаатар хотод оршин суудаг
  • → 30 хүртэлх настай (1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш төрсөн)
  • → 2 жил ажилласан туршлагатай байх

YPG Mongolia хөтөлбөр нь жил бүр зохион байгуулагддаг тогтмол менторшип хөтөлбөр юм. Сонгон шалгаруулалт ихэвчлэн жил бүрийн 10 эсвэл 11-р сард зарлагдаж, нийт 12–15 оролцогч (менти) хөтөлбөрт хамрагддаг.

Сонгогдсон оролцогч бүр ментортойгоо нэг жилийн турш хамтран ажиллаж, хувь хүний болон карьерын хөгжлийн чиглэлд гүнзгий дэмжлэг авдаг. Шалгаруулалт нь оролцогчийн:

  • Карьерын зорилго
  • Өөрчлөлт хийх чин хүсэл эрмэлзэл
  • Хувь хүний хөгжлийн хандлага зэрэгт суурилж явагддаг.

Хөтөлбөрт хамрагдах үндсэн шалгуур нь нас, хандлага, туршлага байх болно. Ирсэн өргөдлүүдийг ЗМХ-ны Монгол дахь салбарын удирдах зөвлөлийн гишүүд, Дэлхийн Эдийн Засгийн Форумын Залуу Манлайлагчид, Глобал Шэйперс гэсэн холимог бүлгээр сонгон шалгаруулна.

Хөтөлбөр хамрагдсанаар…

🎯 Хөтөлбөрийн үр нөлөө

Сүүлийн 10 жилийн хугацаанд YPG хөтөлбөр:

  • 150+ оролцогч (менти), 80+ менторыг холбосон.
  • 30% нь ажлын байр дэвшсэн эсвэл шинэ карьер эхлүүлсэн.
  • 20% нь Chevening, Fulbright, Australia Awards зэрэг тэтгэлэгт шалгарч, гадаадад суралцсан.
  • 15% нь бизнесээ хөгжүүлж, хөрөнгө оруулалт татан, шинэ бүтээгдэхүүн зах зээлд гаргасан.

Хөтөлбөрийн талаар илүү мэдээлэл авах болон асуух зүйл байвал бидэнтэй холбогдоорой:

theypgmongolia@gmail.com

YPG Mongolia хөтөлбөрийн менти, менторууд IC Tower-ийн үүдний танхимд хамтдаа зургаа авахуулсан нь

YPG 2026

The Young Professionals' Group Mongolia Chapter

Менти нар