Үндсэн агуулга руу шилжих

2026 оны хөтөлбөр эхэллээ.

Бүх ментор
Gankhuyag Adilbish

МенторYPG Mongolia · 2025-2026

Gankhuyag Adilbish

Премиум Нэксус ХК-ийн үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч

Менторын жил
2025-2026

Танилцуулга

А. Ганхуяг нь Премиум Нэксус ХК-ийн үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч бөгөөд сүүлийн 20 гаруй жилийн турш Монголын бизнесийн салбарт манлайлан ажиллаж байна. Тэрээр М-Си-Эс Группийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, М-Си-Эс Холдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал, М-Си-Эс Кока-Кола ХХК болон Юнител ХХК-ийн ТУЗ-ийн дарга зэрэг удирдах албан тушаалуудыг хашиж ирсэн. Түүний оролцсон төслүүд Монголын эрчим хүч, уул уурхай, дэд бүтэц, хөнгөн үйлдвэр, барилга, худалдааны салбарт томоохон гадаадын хөрөнгө оруулалтыг амжилттай татан оруулсан.

А. Ганхуяг нь МУИС-ийг санхүү, эдийн засгийн бакалаврын зэрэгтэй төгссөн бөгөөд 2024 онд Quantic School of Business and Technology-ийн Executive MBA (Executive Master of Business Administration) хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн. Тэрээр компаниудын үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан туршлагатай удирдагч юм.

Менти нар

Менти нар