
МенторYPG Mongolia · 2025-2026
Tsevegjav Gumenjav
CEO at Xacbank
- Менторын жил
- 2025-2026
Танилцуулга
Гүмэнжавын Цэвэгжав нь 2011–2013 онуудад ХасБанк болон ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн (ТСН) Санхүү эрхэлсэн захирлаар, 2015 оны 9-р сараас эхлэн ХасБанкны Иргэдийн банк хариуцсан захирал, Ерөнхий захирлаар ажиллаж байсан түүхтэй.
Г.Цэвэгжав нь 2019 оны 5 дугаар сараас ХасБанкны Гүйцэтгэх захирлаар томилогдсон бөгөөд ХасБанк болон ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн (ТСН) охин компаниудын удирдах багт олон жил ажилласан туршлагатай.
Тэрээр өмнө нь АНУ-д Сан Франциско хотод 2004–2011 онуудад Restoration Hardware компанид хөрөнгө зохицуулалтын менежер, Bluefin Associates (PlumSlice) компанид санхүү эрхэлсэн захирал, АНУ-ын Денвер хотод байрлах Wagner Equipment компанид хөрөнгө зохицуулалтын шинжээч болон олон улсын нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан.
Г.Цэвэгжав нь АНУ-ын Колорадогийн Их Сургуулийг олон улсын бизнес ба мэдээллийн системийн чиглэлээр бизнесийн удирдлагын бакалавр, АНУ-ын Режис Их Сургуулийг санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй төгссөн.
Түүний Jargal Defacto дээрх нэвтрүүлэгт оролцсон дугаарыг https://www.youtube.com/watch?v=xo851zfuMiA линкээр үзээрэй.
















